Өрлөг Мухулай
Алтан улсыг дайлаар мордож бараг эзлэн аваад Чингис хаан тал нутаг руугаа буцахдаа Мухулайд эзэлсэн улсыг захируулан үлдээв. “Мухулай чи миний өмнөөс дотор газрыг эзэгнэн захирч байх боллоо. Нангиадууд нэр төв болбоос үг шулуун гэлцдэг. Би чамайг одоо улсын вангаар өргөмжиллөө” гэхэд Мухулай энэ үгэнд ихэд цочирдон “Хаантан наад цол чинь дорд надад ахадна. Би хүлээн авч чадашгүй нь” гэв.