-Би усан спортоор хичээллэдэг. Багадаа хөнгөн атлетик, сагсан бөмбөг, волейболын дугуйланд явдаг байсан. Ер нь манай гэр бүлийнхэн бүгд спортод дуртай, хайртай. Манай ээж Монголын волейболын шигшээ багт тоглодог байсан. Манай аавын ээж н.Борхүү гэдэг волейболын мастер хүн байсан гэдэг. Хүмүүс анддаггүй юм билээ. Харин манай өвөө Монголд анх удаа цагираган дээрээс тохсон Цэрэнжанхар гээд мундаг сагсчин хүн байдаг. Шараваа ахын аав нь шүү дээ.