-Олонх хүн өндөр, нуруулаг биетэй байхыг хүсдэг шүү дээ. Та ч гэсэн ийм сайхан өндөр болсондоо баярладаг уу?
-Бахархалгүй яахав. Ховорхон хувь тохиол шүү дээ. Нэг удаа дуучин Т.Дэлгэрмөрөн ах надад “Урлагийн хүмүүс маш их хөдөлмөрлөж байж олны танил болдог. Харин чиний байгаа байдал чинь л бусдын анхаарлыг татдаг, ховорхон хүн. Чи Монгол бахархал шүү” гэж хэлсэн.