-Дэлхийн хамгийн өндөр эмэгтэй БНХАУ-д амьдардаг. Түүний талаар та хэр сайн мэдэх вэ?
-Мэдэлгүй яах вэ. Фэйсбүүкт дэлхийн олон орны нуруулаг бүсгүйчүүдийн зургийг нийтэлдэг хуудас байдаг юм билээ. Тэнд Азиас ганцхан миний зургийг оруулсан байна лээ. Олон орны өндөр, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд дунд өөрийгөө харах бүр сайхан байсан. Тэднийг хараад л өндөр эмэгтэй ямар сайхан харагддаг гэдгийг улам их мэдэрсэн шүү.