Тавантолгойн хэлэлцээ гурав дахь шатандаа хүрээд, зарим нэг хүндрэл, бэрхшээлтэй асуудлын улмаас тодорхойгүй хугацаагаар завсарласан. Энэ төслийг хариуцан ажиллаж байгаа ажлын хэсгээс авсан хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Тавантолгойн хэлэлцээг стратегийн хөрөнгө оруулагчид ирэх долоо хоногт үргэжлүүлэхээр болсноо манай талд мэдэгджээ.