Эдийн засгийн өсөлт нь тухайн орны хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэн эсэхийг илэрхийлдэг учир хөгжлийн хандлагыг тогтооход их чухал тоо. Тэгвэл эдийн засгийн дээрх бүрэлдэхүүн хэсэг тус бүрт, хөгжлийн хандлагад нь бас нөлөөлдөг нэгэн том хүчин зүйл бол тухайн үндэстний хуримтлал. Үндэстний хуримтлал улс орны түвшинд бол тухайн улсын гадаад валютын нөөц, хувь хүмүүсийн хувьд бол хүн амынх нь хөрөнгө, банканд хадгалуулсан мөнгөн хөрөнгө, компаниудын хувьд бол өөрийн хөрөнгө болон хуримтлуулсан ашгаас тус тус бүрддэг.